Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 56 Захирагч батална. Удирдлагын үйл ажиллагааны үндсэн зарчим 3.2. Нийслэлийн удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.2-т заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үндсэн зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 3.2.1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөх; 3.2.2. Нийслэлийн оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх; 3.2.3. нийслэлийн удирдлагын шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтийн санал, оролцоонд тулгуурлах, ил тод байх. 1. Хотын зөвлөлийн гишүүн нь өөрийн сонгогчдоо төлөөлөх бөгөөд, өөрийн сонгогдсон хотын зөвлөл болон нутгийн өөрөө удирдах бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь түүний эрхэм үүрэг мөн 2. Хотын зөвлөлийн гишүүн нь хотын иргэд болон тэдний байгууллагуудтай тогтмол холбоотой байж, тэдний саналыг хотын удирдлагын байгууллагуудад төлөөлж байх үүрэгтэй 3. Хотын зөвлөлийн гишүүн мандатынхаа үндсэн дээр цалин хангамж авах бөгөөд түүний хэмжээг хотын зөвлөл холбогдох зохицуулалтыг үндэслэн тогтооно 4. Хотын зөвлөлийн гишүүн өөрийн болон эхнэр, хоёрдугаар үе хүртэлх хамаатан садных нь эрх ашиг тусгагдсан асуудал хэлэлцэхэд оролцохгүй байх үүрэгтэй 5. Хотын зөвлөлийн гишүүн мандатаасаа татгалзаж болох бөгөөд энэ тухайгаа бичгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw