[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 85 байгууламжийн бүх л төрлийн засвар, үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай материалаар дэмжих зэрэг нэлээд олон асуудлыг хариуцдаг байна. Нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар 6.1.Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэст багтана. 6.2.Нийслэлийн нутаг дэвсгэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүсчлэлтэй байх бөгөөд байгаль орчныг хамгаалах болон ой, усны нөөц хамгаалах бүстэй байна. 6.3.Нийслэлийн нийтийн эдэлбэр газарт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дагуул хот, тосгон, чөлөөт бүсийн гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамир, спортын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна. 6.4.Чиг үүргээ биелүүлэх зорилгоор нийслэлийн эзэмших, ашиглах газар нь нийслэлийн хилийн цэсийн гадна байж болно. Нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газрыг тогтоохдоо хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын тухай хуулийг баримталснаар төлөвлөлтгүй суурьшил бий болох, байгаль орчныг хамгаалах болон ойн, усны нөөц хамгаалах ач холбогдолтой юм байна. 5216 дугаар Их хотын захиргааны хуулиийн 5 дугаар зүйлд Их хотын захиргааны хилийн цэсийг зохицуулсан байна. Их хотын хилийн цэс тухайн хотын дүүргийн хилийн цэс болон энэ дүүргийн их хотын захиргаанд хамаарагдаж байгаа хил юм. Анхан шатны захиргаанд их хотын хилийн цэсээс гадна хилийн цэстэй байж болохгүй. 5355 дугаартай Дүүргийн удирдлагын нэгдлийн тухай хуулиар дүүргийн хилийн цэсийн талаар тодорхой нарийвчлан зохицуулсан байдаг. Нийслэлийн удирдлага, түүний онцлог 3.1.Нийслэлийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан 5302 дугаартай Мужийн тусгай удирдлагын тухай хууль, 5393 дугаар Хотын захиргааны хууль, 5216 дугаар Их хотын захиргааны хуульд паралель хэлбэрээр Хотын захиргааны хурал /Иргэдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw