Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 28 21.5.Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа Нийслэлийн Засаг даргын саналд үндэслэнэ. Тус заалтын хувьд шинээр нэмж оруулсан зохицуулалт бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах тусгай хамгаалалтай газар нутагт БОАЖЯ-ны сайд эрхлэх асуудлын хүрээнд тусгай хамгаалттай тус бүсэд аялал жуулчлалын чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших зөвшөөрөл олгодог байсан нь дэд бүтцийг барьж байгуулах асуудал нь газар олголтоос салж, цогц байдлаар шийдэгдэж чадахгүй, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөрдөхөд хүндрэл бий болж байгаа тул дүүргийн Засаг дарга бус нийслэлийн Засаг дарга санал өгдөг байх нь зүйтэй гэж төслийн танилцуулгад дурьджээ. Үүнтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон, сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн заалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга гэж өөрчлөх. Мөн тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтуудын дүүргийн Засаг дарга гэснийг нийслэлийн Засаг дарга гэж өөрчлөхөөр тусгагдсан нь хуулийн төсөл хэлэлцэх үед маргаантай асуудлын нэг байх гэж үзэж байна. Учир нь энэ асуудал нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад зохицуулагдах асуудал биш бөгөөд эргээд нийслэлийн удирдлага, БОАЖЯ-ны сайд нарын дунд чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан дэгдээх эрсдэл харагдаж байна. Иймд тус асуудлаар нарийвчилан судлах хэрэгтэй болов уу. Нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгжтэй, байгууллагатай харилцах асуудал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг тодорхойлсон 140 орчим хуульд нарийвчлан зохицуулсан харилцаа бөгөөд төсөлд тусгагдсан зохицуулалт нь хуулиар зохицуулах шаардлагагүй байж болох юм. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хийсэн шүүмж, бусад орны туршлага” /1-р хэсэг/ харьцуулсан судалгаанд тус харилцааг бусад оронд /Турк, Казахстан, Унгар/ тусгайлан хуулиар зохицуулалт хийгддэггүй байна. АШИГЛАСАН МАТЕРИАЛ Монгол Улсын Хууль  Монгол Улсын Үндсэн Хууль /1992/.  Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006/.  Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль /2002/.  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /1994/.  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /1993/.  Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай /2003/.  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль /2002/.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /1996/.  Татварын ерөнхий хууль /2008/.  Хот байгуулалтын тухай хууль /2008/.  Үнэт цаасны зах зээлийн тухай хууль / Монгол хэл дээрх бусад материал

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw