[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 27 хамтран ажиллах эрх хэмжээг ерөнхий байдлаар зохицуулсан байна. Нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг тодорхойлсон 140 гаруй хуулинд нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг хуульчилж өгсөн. Эдгээр ажил хэрэгтээ байнга мөрдөн ажилладаг хуулинд нийслэлийн эрх зүйн байдлын шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах асуудлыг нэр бүхий 137 хуулинд нийслэлийн бүх шатны удирдлагын эрх, үүргийн нарийвчилан зохицуулсан байна.8 Ялган тодорхойлсон эдгээр хуулиудаас гадна хуульд заагаагүй бусад эрх зүйн актаар зохицуулагддаг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын эрхийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжтэй харилцахдаа дараах эрх зүйн актууд үйлчилж байна. Үүнд: НИТХ-ын 2007 оны 71 дүгээр тогтоолоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар 2 жил, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 55 дугаар тогтоолоор “Улсын Нийслэлд хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах журам” Нийслэлийн Засаг Даргын 2001 оны 333 дугаар захирамжаар “Орон сууцны нэгдүгээр давхарын зориулалтыг өөрчлөх зөвшөөрөл” НИТХ-ын 2006 оны “Журмыг шинэчлэн батлах тухай” 145 дүгээр тогтоолоор “Реклам мэдээллийн байгууламж байрлуулах зөвшөөрөл” НИТХ-ын Тэргүүлэгчдийн 1998 оны 29, 2005 оны 147 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн баялаг ашиглах зөвшөөрөл” НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 155 дугаар тогтоолоор “Нийслэлийн хэмжээнд соёл урлагийн төлбөрт үйлчилгээ эрхлэх” 9 Эндээс судалгааны сэдвийн хүрээнд зохицуулж буй асуудал нь нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн төсөлд тусгагдсан зохицуулалтыг одоо үйлчилж буй хууль эрх зүйн орчин, эрх зүйн актуудтай нь харьцуулан авч үзье. Шинэчилсэн найруулгын төслийн 21 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах 21.2. Нийслэлийн удирдлага нь төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр нийслэлийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзвэл дүгнэлт, саналаа Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад гаргана. Нийслэлийн удирдлагаас төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа шинэчилсэн төслийн дээрхи заалтын агуулга нь ерөнхийдөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн ерөнхий зохицуулалтад тусгагдсан, нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг нарийвчилан тодотгосон боловч энэ заалт нь нийслэлийн удирдлагын хуулиар олгосон нийтлэг бүрэн эрх, бусад хуулийн зохицуулалтаар ч энэ эрх нь нээлттэй учир заавал хуулинд тусгах шаардлагагүй болов уу гэж үзэж байна. Хуулийн төслийн 5 дугаар бүлгийн нэр нь нийслэлийн удирдлагаас төрийн захиргааны төв байгууллагатай харилцах. Гэтэл 5 дугаар бүлгийн 21 дүгээр зүйл буюу Төрийн захиргааны төв байгууллагатай харилцах заалтууд хуулийн бүтцийн хувьд 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлд байрших боломжтой. 8 Нийслэлийн Засаг Даргын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулиудын жагсаалт, НЗДТГ-аас судалгааны ажлын хэсэгт ирүүлсэн мэдээлэл, 56 хуудас 9 Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудаас хуульд заагаагүй бусад эрх зүйн актаар зохицуулагддаг эрхүүд, НЗДТГ-аас судалгааны ажлын хэсэгт ирүүлсэн мэдээлэл, 2 хуудас
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw