[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 196 Канад нь арван муж, гурван нутаг дэвсгэрээс тогтсон холбооны улс бөгөөд парламентын засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд байгалийн баялаг, нарийн төвөгтэй харилцаатай орон болох АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай. Канад улс нь Төр хувийн хэвшлийн түншлэлийг 1988 оноос эхлэн өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байгаа орны нэг юм. 2000 оноос эхлэн ТХХТ-ийн үйл ажиллагаа өргөн далайцтай эрчимтэйгээр хөгжиж, орон нутгийн шинж чанартай хөтөлбөрүүд нь ихэнхи тохиолдолд Барихсанхүүжүүлэх болон Төсөл санаачлах-барих-санхүүжүүлэх-ажиллуулах загвараар хэрэгжиж байна. Канадын ТХХТ-ийн Үндэсний зөвлөл (1998) ТХХТ-ийг төрийн болон хувийн хэвшлийн хооронд бие биенийхээ экспертиз дээр суурилсан, нөөцийн, эрсдлийн ба ашгийн зохистой хуваарилалтаар дамжуулан олон нийтийн хэрэгцээг хамгийн сайнаар хангах хамтарсан нэгдэл гэж тодорхойлдог байна. Үндэсний зөвлөл нь гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг жинхэнэ ТХХТ гэж үздэггүй. Канад улсад ТХХТ нь амжилттайгаар хэрэгжиж буй үндсэн хүчин зүйл нь: Олон улсын сонирхогч талыг татан оролцуулсан Хувийн салбарын хөрөнгө босгох бололцоо өндөр (тэтгэврийн сан, даатгалын сан, хувийн хөрөнгө) Засгийн газрын (нам бус) болон олон нийтийн дэмжлэг нэн өсч буй Төрийн салбар дахь холбоодын эерэг хандлага, эсэргүүцэл багассан байдал Дээд түвшний улс төрийн хатуу манлайлал зэрэг байна. ТХХТ дэд бүтцийг шинэчлэхэд нэн хэрэгцээтэй арга болох хувийн хэвшлийн оролцоог Канадын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 88 хувь нь дэмжиж, дэд бүтцийн салбарын эрэлт хэрэгцээг Засгийн газар дангаараа хангаж гүйцэтгэх чадвар дутмаг байгааг дүгнэж, мөн 63 хувь нь хувийн хэвшил бүрэн байдлаар оролцох цаг нь болсон гэсэн дүгнэлт гарчээ. Үүний үндсэн дээр Канадын засгийн газар ТХХТ-ийг идэвхитэйгээр дэмжин ажиллаж байна. Энэхүү дэмжлэг нь дараахь үр дүнд хүрээд байна. Дэд бүтцийн салбарын хөгжлийн зогсонги байдлыг шийдвэрлэсэн Төсөл, хөтөлбөрүүд гэрээнд заасан цаг хугацаа болон тогтоосон төсөвтөө багтан хийгддэг болсон Эрсдлийг үлэмж хэмжээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн Байгууламжийн ашиглалын хугацааны зардал төсөвдөө багтдаг болсон Удаан хугацааны гүйцэтгэлийн чиг баримжаатай ажиллах болсон Хөрөнгө ашиглалтын болон үнэ цэнийг дээшлүүлсэн Засгийн газар өөрийн үндсэн чиг үүрэгтээ анхаарах боломж илүү болсон зэрэг юм. Канадын Төр хувийн хэвшлийн түншлэлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа нь дараахь салбаруудад хуваагдан үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. 1. Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ 2. Сургууль 3. Тээврийн харилцаа 4. Цэвэр болон бохир ус гэсэн салбаруудад хувийн салбарын оролцоо хамгийн их байдаг байна. Өөрөөр хэлбэл төрийн зарим чиг үүргийг хувийн салбарын холбоо, нэгдлүүдээр гүйцэтгүүлж байна. Канад улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хугацааг харахад урт хугацаатай байдаг бөгөөд хамгийн багадаа 25 жил болон түүнээс дээш хугацаатайгаар хэрэгжсэн байна. Үүнийг салбараар нь авч үзвэл: - Эмнэлэгийн салбар-30 жил - Сургууль-30 жил - Зам байгуулах-30 жилийн хугацаатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw