[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 43 З.Нийслэлийн удирдлагаас хот тохижилт, хүрээлэн байгаа орчин, хот-нийтийн аж ахуйг хамгаалах талаар гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага биелүүлэх үүрэгтэй. 4. Төрийн захиргааны төв байгууллагаас өөрийн болон нийслэлд орших харьяа байгууллагынхаа хэрэгцээнд нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, түрээслэх тухай асуудлыг нийслэлийн удирдлага тавьж шийдвэрлүүлнэ. Нийслэлийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бусад эрхээр зохицуулагдана. Нийслэлийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийг шинэчилсэн төсөлд нийслэлийн хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-д заасны дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, нийслэлийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. Засгийн газрын бүрэн эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бусад эрхээр зохицуулагдана. Нийслэлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагад мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөгөө үзүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, нийслэлийн удирдлагын саналыг үндэслэн нийслэлийн тогтвортой хөгжлийг хангах зорилт, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. Дүүрэг, түүний удирдлагын бүрэн эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах, хилийн цэсийг батлах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын албан тушаалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын албан тушаалтай тус тус адилтган үзэж болно. Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw