[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 40 шугам сүлжээ, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зориулж өөрийн өмчлөл эзэмшил, ашиглалтад байгаа газраа чөлөөлсний төлөө зохих журмын дагуу нөхөх олговор авах; нийслэлийн оршин суугч өөрийн санаачилгаар орчноо тохижуулах, мод бут тарих болон нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсныхаа төлөө урамшуулал авах, хөнгөлөлт эдлэх, соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламжийг зохих журмын дагуу ашиглах, хууль тогтоомжид заасан бусад эрх. 14.2. Энэ хуулийн 14.1.4, 14.1.5-д заасан хөнгөлөлт, урамшуулалын хэмжээг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Дөрөвдүгээр бүлэг. Нийслэлийн эдийн засаг, өмч, төсөв, санхүү Нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс Нийслэлийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг, хотын мэдлийн аж ахуй, улсын хөрөнгө оруулалтаар бий болсон өмч хөрөнгө, татвар, нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ. Нийслэлийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, ой, ус, ургамал, амьтан, байгалийн бусад нөөц баялаг, нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлогоос бий болсон хуримтлал, албан татвар, төлбөр хураамж болон татварын бус орлого, нийслэлийн сангийн хөрөнгөөс бүрдэнэ. Нийслэл хотын төсөв Нийслэл хот нь бие даасан төсөвтэй байна. Төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. 4.8. Улаанбаатар хот нийслэлийн чиг үүрэг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах зардлыг улсын төсөвт тусган төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт хэлбэрээр олгоно. 4.9. Нийслэлд улсын төсвөөс олгох захиалгат
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw