[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 86 ёсоор бүрдэнэ. 10.2.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуй, үйлчилгээг удирдан зохион байгуулах, мэргэжлийн албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна. 10.3.Улаанбаатар хотын Захирагч нь ажлын албатай байна. Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байх бөгөөд дарга нь хотын Ерөнхий менежер байна. 10.4.Захирагчийн ажлын алба нь Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж, хотын орон сууц, нийтийн аж ахуй, худалдаа үйлчилгээ, хүн амын хүнсний хангамж, нийтийн тээврийн үйлчилгээ, зам, хот тохижилт, цэцэрлэгжилт, орчны бохирдол, хог хаягдал зэрэг асуудлаар гаргасан Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн удирдлагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 10.5.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын Захирагчийн хувьд өөртөө зөвлөх эрх бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. 10.6.Энэ хуулийн 10.5-д заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална. төлөөлөгчдийн хурал/, Их хотын захиргааны зөвлөл, их хотын засаг дарга бүхий удирдлагын тогтолцоотой. Хоёрдугаар бүлэг. Нийслэлийн удирдлагын тогтолцоо, тэдгээрийн бүрэн эрхийн талаар Нийслэлийн удирдлагын бүрэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх Их хотын захиргааны хурал 12 дугаар зүйл. Их хотын захиргааны хурал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw