[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 8 Нийслэл дэх газрын харилцааны эрх зүйн зохицуулалтын нэг онцлог болох улсын хэрэгцээнд зориулж газар авахдаа өмчлөгч болон газар ашиглагчтай харилцах харилцаа, худалдан авахад үнэ тогтоох, нөхөн олговор олгох зэрэг асуудал. Төслийн 28.1 заалтыг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлтэй уялдуулах ХОЁРДУГААР БҮЛЭГ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ 2.1. Нийслэл, дүүрэг, хорооны удирдлага болон шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг, хоорондын холбоо, харилцан хамаарал, нийслэлийн асуудлаархи Улсын Их Хурал болон Засгийн газрын бүрэн эрх, тэдгээрийг хуульчилсан байдал Улсын Их Хурлын бүрэн эрх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай 1994 оны өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийслэлийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийн тухай аливаа нэг зохицуулалт оруулаагүй бөгөөд Засгийн газраас өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд нийслэлийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /цаашид “төсөл” гэх/-ийн 7 дугаар зүйлд Улсын Их Хурал нийслэлийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна. Үүнд: Д/д 7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх Тайлбар 1. 7.1.1.нийслэлийн хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох Энэхүү 7.1.1 дэх зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад хамаарч байгаа бөгөөд томъёоллын хувьд зөрүүтэй байна гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг зохицуулсан бөгөөд Улсын Их Хурал нь төрийн дотоод бодлогын үндсийг тодорхойлохоор зохицуулсан бол төсөлд нийслэлийн хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлохоор заасан байна. Үүнээс үзэхэд Улсын Их Хурал нийслэлийн талаархи бодлогын үндсийг тодорхойлж, харин Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд заасан нутгийн өөрөө удирдах ёс, төрийн удирдлагыг хослуулах зарчмын дагуу нийслэлийн хөгжлийн асуудлаар баримтлах бодлогыг тодорхойлох субъект нь Нийслэлийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал гэж үзэж байна. 2. 7.1.2.хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-д заасны дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах Нэгэнт Хот байгуулалтын тухай хуулийн 5.1.5-т “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”-ыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулсан байхад дахин төсөлд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах гэж заах хууль хоорондын давхардсан зохицуулалтыг бий болгож байна. Нөгөө талаас ерөнхий төлөвлөгөөнд яг юу хамаарах вэ гэдгийг нарийвчлан тодруулах шаардлагатай бөгөөд уг асуудал нь төрийн удирдлагын асуудал уу, эсхүл нутгийн өөрөө удирдах ёсны асуудал уу гэдгийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw