Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 161 хүрээгүй хүүхэд байжээ. 2008 оны 7 дугаар сард дээрэм ба галт зэвсгийн Актаар цаазаар авах ял оноох эрхийг халж, бүх насаар нь хорих ял болгох хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим батлаагүй аж. Европ нь цаазаар авах ялыг халах хандлагыг ганцаараа тууштай барьж чадсан бүс нутаг юм. ОХУ цаазаар авах, оноох, гүйцэтгэхээ зогсоогоод арав гаруй жил болж байгаа боловч цаазаар авах ял хуулийн заалтанд нь хүчинтэй хэвээр байсаар байна. 2008 онд 4 хүнийг цаазаар авч, нэг хүнд цаазын ял оноосон Беларусыг эс тооцвол Европ нь дэлхий дээрх цорын ганц цаазаар авах ялгүй бүс нутаг юм. Беларусь нь Европт болон хуучин Зөвлөлт Холбоот Улс дахь цаазаар авах ял гүйцэтгэж байгаа хамгийн сүүлчийн орон юм. Беларусьд цаазаар авах ялын тоо баримтын талаар мэдээлэл нууц байгаа боловч 1991 онд Беларусь тусгаар тогтносноос хойш дор хаяж 400 хүн цаазаар авахуулсан хэмээн Эмнести Интернэшнл үзжээ. Төв Азид цаазаар авах ялыг халах томоохон алхмууд гарсаар байна. Тухайлбал, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан нь 1991 онд тусгаар тогтнохдоо цаазаар авах ялаа хэвээр үлдээсэн боловч 2008 оны 9 дүгээр сард Казахстан, Кыргызстан, Туркменистан, Узбекстан цаазаар авах ялыг бүрэн халсан бөгөөд Тажикстан гүйцэтгэлээ түр зогсоогоод байна. Цаазаар явах ялын байдал дэлхий нийтэд хэдийгээр иймэрхүү дүр зурагтай байгаа хэдий боловч “цаазаар авах ял нь хүний эрхийг хүндэтгэн сахиулахад нийцэхгүй байна” хэмээн үзэж уг ялыг хуулиар болон практикт хэрэглэхээс түдгэлзээд байгаа улс орнуудын тоо сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. 2008 онд энэ ялыг хэвээр хадгалан хэрэглэж байгаа орнуудын тоо ч мөн адил буурав. Узбекистан болон Аргентин цаазаар авах ялыг бүх хэргүүдэд халжээ. Бурунди, Мали болон Того зэрэг орнуудад цаазаар авах ялыг халахад чиглэсэн шинэчлэл боловсруулалтын шатандаа явж байна. Ливаны Хууль Зүйн сайд нь цаазаар авах ялыг халах хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Алжирт сөрөг хүчний бүлэг Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 60 жилийн ойг тохиолдуулан цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьжээ. Вьетнам зэрэг хэд хэдэн орон цаазаар авах ялын хүрээг багасгах талаар тодорхой арга хэмжээ авч буй. Вьетнамын Эрүүгийн хуулиас 17 хэрэгт цаазаар авах ял оноох зүйл заалтыг хасах саналыг хэдийгээр Үндэсний Ассамблей нь дэмжээгүй боловч энэ нь цаазаар авах ялыг халах чиглэлд хийсэн анхны томоохон алхам байсан бөгөөд хэд хэдэн ялыг хорих ял болгон хөнгөлөөд байна. Гурав. Монгол Улсын хууль тогтоомж дахь ялын дээд хэмжээ Цаазаар авах ялыг Монгол улсад эртнээс нааш хэрэглэж ирсэн тухай “Их засаг хууль”, Монгол-ойродын цааз бичиг, Халх журам зэрэг түүхэн баримт бичигт тодорхой заасан байсныг судалгаараар тогтоосон байдаг. Ардын Засгийн газрын үед буюу 1921 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ардын Засгийн газар 7 дугаар хуралдааны тогтоолоор алах ялыг эх орноосоо урвах, хувьсгалын эсэргүү гэмт хэрэг, цэргийн зарим хүнд гэмт хэрэглэхээр болсон бөгөөд Ардын Засгийн газар 1923 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг боловсруулж, дагаж мөрдөх хүртэл зэвсэг хэрэглэсэн дээрэм, шунахай зорилгоор хүн алсан хэрэгт цаазаар авах ял ногдуулахаар шийдвэрлэжээ. Монгол Улс 1926, 1929, 1934, 1942, 1961, 1987 (шинэчлэн найруулсан), 2002 онд Эрүүгийн хууль баталж, дагаж мөрдүүлж ирсэн. Монгол Улсын 1926, 1929, 1934, 1942 оны Эрүүгийн хуулиудад цаазаар авах ялыг улс төрд тэрсэлсэн онц аюултай гэмт хэргүүд, улс төрөөс урвасан гэмт хэргүүд, гадаад улсад суугаа тус улсын элчин, тэдгээрийн төлөөлөгчдийг алах, хорлон сүйтгэх улсын зоос, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, бусдыг хүндрүүлэх шалтгаантайгаар санаатайгаар алах зэрэг гэмт хэрэгт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw