[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 152 болжээ. Цагдаагийн байгууллага нь мөрдөн шалгах болон хэрэгт ял тулгахыг хавсран гүйцэтгэх нь буруу юм гэдгийг хүлээн зөвшөөрч уг шинэчлэлийг хийжээ. Уламжлалаас үзэхэд Английн шүүхээр яллагдаж байгаа эрүүгийн хэргийг мөрдөн байцаах ажлын ихэнхийг цагдаагийн байгууллага гүйцэтгэж ирсэн бөгөөд гагцхүү хамгийн ноцтой хүнд хэргийн тухайд л Ял шийтгэх алба хариуцдаг байна. Хатан хааны Ял шийтгэх албын удирдлага (Нийтийн ял шийтгэхийн захирал- Director of Public Prosecution) нь Ерөнхий Атторнейгоос томилогддог. Уг байгууллага нь 5 зэрэглэлийн хуульч нараас бүрддэг байна. -Хатан хааны прокурор -Хатан хааны ахлах прокурор - Хатан хааны өмгөөлөгчид - Хатан хааны ахлах өмгөөлөгчид - Хатан хааны үндсэн өмгөөлөгчид Хатан хааны ахмад өмгөөлөгчид болон Хатан хааны үндсэн өмгөөлөгчид нь гагцхүү хамгийн ноцтой хүнд хэргийн яллах ажиллагаанд оролцдог байна. Энэ алба (төрийн яллагчдын үндсэн үүрэг) нь эрүүгийн хэрэг үүсгэн эрүүгийн мөрдөлтийг явуулахаас гадна цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар бүх шатны шүүхэд төрийн яллах ажиллагааг дэмжих, зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж, тэдгээрийн мөрдөн байцаах ажилд биечлэн оролцох явдал байдаг байна. Ерөнхий Атторней нь сайд нарын танхимын гишүүн бөгөөд улсын ашиг сонирхлын хөндсөн шүүх ба хууль зүйн бусад хэргийг эрхэлж улс төрийн онцгой ач холбогдолтой хэргийн талаархи яллах ажиллагааг шүүхэд дэмжих асуудлыг хариуцдаг30. Хатан хааны Ял шийтгэх албатай төстэй алба нь Австрали, Англи, Канад, Уэльс, Гонконг, Умард Ирланд, ӨАБНУ гэх мэт Вэстминстрийн тогтолцоотой орнуудад байна. 2. 1990 ОНООС ӨМНӨХ ЦААЗААР АВАХ ЯЛЫН ТАЛААРХИ ХУУЛИЙН ХАРЬЦУУЛАЛТ 1990 оноос өмнөх хуульд цаазаар авах ялыг ямар гэмт хэрэгт ногдуулж байсныг 2002 оны Эрүүгийн хуультай харьцуулсан холбогдох мэдээллийг бэлтгэв. Харин тухайн ялтай холбоотой мэдээлэл болох цаазаар авах ял гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичгийг маш нууц зэрэглэлд хамааруулан нууцлах хугацааг байнга гэж 2004 оны Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 55 дахь хэсэгт заасан. Иймд цаазаар авах ял оноосон гэмт хэргийн хавтас хэрэгтэй танилцаж судлах боломж бага байдаг. Монгол Улсад цаазаар авах ял шийтгүүлэгчдийн тоог албан ёсоор хэвлэн гаргахыг зөвшөөрдөггүй. 2.1. 1987 оны Эрүүгийн хууль дахь цаазаар авах ялын байдал 1987 оны (шинэчлэн найруулсан) Эрүүгийн хуулиар эх орноосоо урвах (60 дугаар зүйл); тагнуул хийх (61 дүгээр зүйл); улс төрийн зорилгоор аллага хийх (62.1 дүгээр зүйл); улс төрийн 30 S.NARANGEREL. English-Mongolian Jurisprudence Dictionary. УБ 2005, 121-122 дахь тал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw