Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 174  Иргэний нийгмийн оролцоо: Иргэний нийгмийг мэдээллээр ханган үйл явцад оролцуулж, сайтар боловсруулсан харилцааны стратегийг ашиглан мэдээллийг хамтран бий болгож, ашиглавал нийтийн үйлчилгээ нь олон нийттэй холбогдсон засаглалын асуудлаархи сүлжээний нэг хэсэг болж чадна. Нийгмийн аудитын мөчлөг бүр олон нийтийн дунд жендер, насаар ангилагдсан бүлгээр хэлэлцэгдэж дараа нь эдгээр бүлэг үр дүнгээ олон нийтийн удирдагч, нутгийн захиргаанд мэдэгдэх замаар зохион байгуулагдана.  Төвийг сахисан байх: Гуравдагч этгээдийн оролцоотойгоор хийгдэх олон нийтийн хяналт нь нийтийн үйлчилгээнд ил тод байдлын соёлыг хэвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна.  Түншээсээ дэмжлэг авах: Нутгийн захиргаа болон нийтийн үйлчилгээний салбарынхан аудитын үйл ажиллагаанд боловсруулалтын үе шатнаас нь эхлэн гарсан үр дүнд тулгуурлан олон нийтийн оролцоотойгоор шийдвэр гаргах хүртэл идэвхтэй оролцоно. Иргэний нийгмийн байгууллага нь нутгийн захиргааны нэгэн адил үйл явцын нэг гол түнш болж оролцоно.  Хэн нэгнийг нэр зааж буруутгахгүй байх: Нийгмийн аудит нь системийн доголдлыг өөрчлөхөд анхаарлаа хандуулах, тухайн орон нутгийн түвшинд шийдлийг боловсруулах зорилготой байдаг. Энэ нь хэн нэгнийг буруутгана гэсэн үг огт биш юм. Нийгмийн аудитын явцад илэрсэн сөрөг зүйл ч гэсэн үйл ажиллагааг сайжруулах эхлэлийн цэг, үндсэн суурь болдог.  Нийгмийн аудитыг давтан хийх: Нийтийн үйлчилгээний аудитыг давтан явуулсанаар нийгмийн аль салбар дахь хөрөнгө оруулалт үр дүнтэй явагдаж байгааг тодорхойлж болно. Энэ нь хөрөнгө оруулалтыг маш нарийн зохицуулж, тодорхой ахиц гарахгүй байгаа газраас хөрөнгө оруулалтыг татаж, өөр тийш чиглүүлэх боломж олгодог.  Гарсан үр дүнг түгээх, хэрэглэх: Гарсан үр дүнг хуваалцах, түүнийгээ тайлбарлах чадвар нь хариуцлага ба ил тод байдлын хос зарчмын гол үзүүлэлт юм. Шинэ баримт нотолгоо олж авсанаар тухайн салбарын менежер нь ямар орчин нөхцөлд үйл ажиллагаа амжилттай явагдах вэ гэдгийг мэдэж авна. Бас нэг чухал зүйл нь гарсан ахицын талаар олон нийтэд мэдээлэх явдал юм. Баримт нотолгоо олох давтан хийгдэх ажиллагаа нь гарсан өөрчлөлт болон түүний нөлөөг үнэлсэнээр нийгмийн аудитын нэг мөчлөг дуусна. Нийгмийн аудитыг гүйцэтгэхэд дараах үндсэн зарчмыг баримталдаг байна. Үүнд: 1. Тэгш хамралт-Нийгмийн аудит нь байгууллагын байгаа болон нөлөөлж болох бүх талуудын хандлагыг заавал тусгасан байх ёстой. Бүх үндсэн сонирхогч талуудын дуу хоолойг тэдний тэнд байх эсэхээс үл хамааран сонсдог байх нь бүрхэг асуудлыг бүрэн тодруулах нөхцөл болно. 2. Оролцоо-Үр дүнтэй нийгмийн аудит нь бүх сонирхогч талыг нийгмийн аудитын загварыг бий болгох, түүний шалгууруудыг тодорхойлохоос эхлээд бүх үе шатанд оролцуулдаг байна. Байгууллагын нийгмийн гүйцэтгэл нь аудитын үр дүнд суурилсан төлөвлөлт, олон нийтийн шийдвэр гаргалтанд үндэслэдэг. “Сонирхогч талуудын оролцоо, хэлэлцүүлэг”-ийг нийгмийн аудитын арга зүйн зарчим гэж үздэг байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw