Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 133 Монгол улсын хувьд 1994 онд УИХ-аас “Төрийн албаны тухай” хуулийг анх батлан гаргасан ба энэ хуулийн онолын үндсэн үзэл баримтлал нь Мерит тогтолцоо юм. Мерит систем гэдэг нь албан хаагчдыг ажилд авах, халах, өөрчлөх гол зарчим бол улс төрийн аль нэгэн намтай холбоотойгоор, аль эсвэл хүйс, нас, арьс өнгөний ялгаагаар бус харин өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвараар тодорхойлогдоно15. Төрийн албаны чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийн тодорхойлсоноор Мерит тогтолцооны үүсэл хөгжил нь АНУ-аас эхтэй бөгөөд 1870-аад онд тус улсад үүссэн нөхцөл байдал нь өнөөгийн Монгол улсын нөхцөл байдалтай (2000 оноос хойш эхэлсэн гэж үздэг) тун төстэй байсан гэж үздэг. Тухайн үеийн АНУ-д улс төрийн харъяаллыг харгалзах, танил тал, Британы ноёрхлын эсрэг тэмцэлд оруулсан гавъяа зүтгэлийг харгалзан үзэж төрийн албанд томилдог байсан нь авилгал, хүнд суртлыг дэврээж, танилын хүрээ хэт өргөжсөнөөс аливаа хяналт суларч төсвийн хөрөнгийн зарцуулалт нь улс орон, нийгэмд тусаа өгч чадахгүйд хүрч байсан байна. Энэ үед гарсан нэгэн том сөрөг үр дагавар нь тус сонгуулийн үр дүнд шинээр томилогдсон болон дэвшсэн албан тушаалтнуудын авилгын асуудал байсан юм. Гэхдээ эдгээр албан тушаалтнууд зөвхөн өөрсдөө үйлчлүүлэгчдээсээ авилга авах бус өөрийг нь томилсон болон түүнд оролцсон хүмүүст төлөөс төлөх хүсэл зорилгоос үүдэлтэй авилгын асуудал байсан юм. Карьерийн системийн сонгодог жишээ нь Герман, Япон улсад хэрэгжиж байна. Тус улсад төрийн албан хаагч хэдэн насандаа ямар албан тушаалд хүрэхээ урьдчилан төсөөлсөн байдаг. Жишээлбэл, хэд хэдэн хэлтэст ажиллах замаар салбарынхаа түвшинд универсаль мэргэжилтэн болж, хэлтсийн орлогч даргаар ажиллах шалгуур давдаг байна. Энэ зарчим л бүх албан тушаалд томилоход баримтлагдана. 2. Монгол улсын төрийн албан хаагчдын өөрчлөлт, хөдөлгөөний талаархи судалгаа, дүгнэлт: Монгол улсад төрийн захиргааны албан хаагчдын тоо нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 13104 буюу нийт төрийн албан хаагчдын 9,1%-ийг хувийг эзэлж байна16. Монгол улсад 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 144049 төрийн албан хаагч байна. Үүнд: Албан тушаалын ангилал Төрийн захиргааны төв байгууллага Нутгийн захиргааны байгууллага Нийслэлийн төр захиргааны байгууллага НИЙТ Төрийн улс төрийн албан тушаалд 463 2,101 140 2,704 Төрийн захиргааны албан тушаалд 3,318 7,751 2,035 13,104 Төрийн тусгай албан тушаалд 21,777 2,631 1,280 25,688 Төрийн үйлчилгээний албан тушаалд 23,355 59,469 19,729 102,553 НИЙТ 48,913 71,952 23,184 144,049 Төрийн албан хаагчдын хөдөлгөөний талаар дүн мэдээг Төрийн албаны зөвлөл албан ёсоор эмхэтгэн гаргадаг. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн 2009 онд эмхэтгэн гаргасан “Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн, хөдөлгөөний талаарх статистикийн тойм”-оос харахад манай улсад төрийн 15 Төрийн бодлого ба төрийн хүний нөөцийн менежмент. Монгол менежмент төв. 1998 он. 16 Монгол улсын Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний талаарх статистикийн тойм. Төрийн албаны зөвлөл. 2009 он.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw