/2020-2023 он/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ /2020-2023/
Within the framework of the project “Constitutional Court Reform, Democracy, and Human Rights” implemented under the agreement between the Swiss Agency for Development and Cooperation and the Secretariat of the Constitutional Court of Mongolia, a compilation of decisions of the Constitutional Court of Mongolia has been published. Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хооронд байгуулсан “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлэв. Эмхэтгэсэн: Д.Гантуяа С.Алтанхуяг А.Ням-Оюун Б.Амарсайхан Хянасан: Р.Мухийт Р.Анар Эх бэлтгэсэн: Л.Пүрэвцэцэг Т.Цэнд-Аюуш Техник редактор: Д.Баянбилэг ISBN ....................... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, 2024. ISBN 978-9919-9062-3-8
3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.04.15 Дугаар 01 ...... 19 Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2020.04.24 Дугаар 30 ...... 33 Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.04.22 Дугаар 02 ...... 35 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 4. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2020.04.30 Дугаар 33 ...... 47 Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай 5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2020.06.03 Дугаар 01 ...... 49 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.05.06 Дугаар 03 ...... 63 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.05.13 Дугаар 04 ...... 83 Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 8. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2020.05.14 Дугаар 54 ...... 91 Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай АГУУЛГА
4 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 9. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.07.08 Дугаар 05 ...... 93 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.09.04 Дугаар 06 ...... 103 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 11. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.09.25 Дугаар 07 ...... 115 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.09.30 Дугаар 08 ...... 135 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 13. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.10.30 Дугаар 09 ...... 147 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай 14. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2020.11.19 Дугаар 35 ...... 157 Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай 15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.11.04 Дугаар 10 ...... 159 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн зарим хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
5 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 16. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.12.23 Дугаар 11 ...... 171 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай 17. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2020.12.25 Дугаар 12 ...... 181 Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 18. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.01.08 Дугаар 02 ...... 203 Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийн тухай 19. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2021.06.11. Дугаар 01 ...... 205 Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 20. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.01.20 Дугаар 01 ...... 229 Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 21. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.01.29 Дугаар 20 ...... 243 Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай 22. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.04.16 Дугаар 02 ...... 245 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 23. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.04.22 Дугаар 38 ...... 271 Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай
6 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 24. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.04.28 Дугаар 03 ...... 273 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай 25. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.05.06 Дугаар 41 ...... 287 Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай 26. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2021.09.24. Дугаар 02 ...... 301 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Хүсэлтээс бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг хүлээн авах тухай 27. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.05.12 Дугаар 04 ...... 313 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 28. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.05.20 Дугаар 42 ...... 321 Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай 29. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2021.11.08. Дугаар 03 ...... 323 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 30. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.05.19 Дугаар 05 ...... 335 Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 31. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.05.28 Дугаар 06 ...... 345 Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
7 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 32. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.06.11 Дугаар 46 ...... 355 Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийн тухай 33. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2021.10.20 Дугаар 07 ...... 357 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 34. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2021.10.28 Дугаар 80 ...... 369 Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийн тухай 35. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2022.03.18 Дугаар 01 ...... 371 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай 36. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2022.06.27 Дугаар 01 ...... 383 Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай 37. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2022.08.15. Дугаар 02 ...... 399 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 38. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2022.12.14 Дугаар 02 ...... 419 Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 39. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2023.04.05 Дугаар 01 ...... 425 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
8 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 40. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2023.04.13 Дугаар 22 ...... 433 Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай 41. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2023.06.09. Дугаар 02 ...... 435 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 42. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2023.05.03 Дугаар 02 ...... 445 Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 43. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2023.06.08 Дугаар 40 ...... 467 Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийн тухай 44. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2023.05.08. Дугаар 01 ...... 469 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Засгийн газрын тогтоолын заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай 45. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2023.05.17 Дугаар 03 ...... 479 Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 46. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2023.06.08 Дугаар 41 ...... 497 Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай
9 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 47. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2023.11.15. Дугаар 04 ...... 499 Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 48. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2023.06.16 Дугаар 04 ...... 511 Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 49. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2023.06.22 Дугаар 52 ...... 521 Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай 50. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2023.09.27 Дугаар 05 ...... 523 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 51. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2023.10.05 Дугаар 78 ...... 539 Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийн тухай
10 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл
11 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл FOREWORD Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.04.15, No. 01 Adjudication of the dispute regarding whether section 4 of Article 15 of the Law Constitutional Court Procedures violates the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2020.04.24, No. 30 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 01 of 2020 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.04.22, No. 02 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Elections of the State Great Hural of Mongolia violate relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2020.04.30, No. 33 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 02 of 2020 Resolution of the Constitutional Court of Mongolia 2020.06.03, No. 01 Final adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Election of the State Great Hural of Mongolia violate relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.05.06, No. 03 Adjudication of the dispute concerning whether Section 29.8 of Article 29 and Sections 32.2.9 and 32.3.11 of Article 32 of the Law on Elections of the State Great Hural of Mongolia violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.05.13, No. 04 Adjudication of the dispute regarding whether the approval of Resolution No. 64 (2014) by the State Great Hural of Mongolia violated relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2020.05.14, No. 54 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 04 of 2020 ...... 19 ...... 33 ...... 35 ...... 47 ...... 49 ...... 63 ...... 83 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. ...... 91
12 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.07.08, No. 05 Adjudication of the dispute over whether Section 2 of Article 14.2, Section 1 of Article 14.5, and Section 2 of Article 14.11 of the Criminal Procedure Code violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.09.04, No. 06 Adjudication of the dispute concerning whether Section 3.1.11 of Article 3 of the Law on Administrative Procedure and certain provisions of the Law on Investigation of Regulatory Infringement violated relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.09.25, No. 07 Adjudication of the dispute over whether Sections 4, 5, and 6 of Article 40.2 of the Criminal Procedure Code violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.09.30, No. 08 Adjudication of the dispute concerning whether Section 20.7.3 of Article 20, and Section 55.9 of Article 55 of the Law on Procurement of Goods, Works and Services with State and Local Property funds violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.10.30, No. 09 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Elections of the Citizens’ Representative Hurals of Aimags, the Capital City, Soums, and Districts and the Law on Elections of the State Great Hural of Mongolia violate relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2020.11.19, No. 35 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 09 of 2020 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.11.04, No. 10 Adjudication of the dispute over whether certain parts of Article 9.6 of the Criminal Procedure Code violate relevant provisions of the Constitution ...... 159 ...... 93 ...... 103 ...... 115 ...... 135 ...... 147 ...... 157 9. 10. 11. 12. 13. 14. 15.
13 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.12.23, No. 11 Adjudication of the dispute concerning whether Section 35.2.1 of Article 35 of the Law on Elections of the State Great Hural of Mongolia violates the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2020.12.25, No. 12 Adjudication of the dispute concerning whether the Law on Procedures for Complying with the Law on Amendments to the Criminal Code violates the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2021.01.08, No. 02 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 12 of 2020 Resolution of the Constitutional Court of Mongolia 2021.06.11, No. 01 Adjudication of the dispute concerning whether the Law on Procedures for Complying with the Law on Amendments to the Criminal Code violates the relevant provisions of the Constitution of Mongolia has been finally resolved. Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.01.20, No. 01 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Issuance of Benefits to Single Mothers and Fathers with Many Children violate relevant provisions of the Constitution. Resolution of the State Great Hural of Mongolia 2021.01.29, No. 20 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 01 of 2021 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.04.16, No. 02 Adjudication of the dispute over whether Section 3.1.2 of Article 3, Sections 5.4 and 5.6 of Article 5 and Section 26.2 of Article 26 of the Law on the Presidential Election of Mongolia violated the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2021.04.22, No. 38 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 02 of 2021 ...... 171 ...... 181 ...... 203 ...... 205 ...... 229 ...... 243 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. ...... 245 ...... 271
14 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.04.28, No. 03 Adjudication of the dispute over whether certain articles and provisions of the Law on Courts of Mongolia violate relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2021.05.06, No. 41 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 03 of 2021 Resolution of the Constitutional Court of Mongolia 2021.09.24, No. 02 Concerning the acceptance of the request for the Total rejection of the Request’ submitted by the President of Mongolia in his official letter No. E/04, dated September 6, 2021 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.05.12, No. 04 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Criminal Procedure Law violate the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2021.05.20, No. 42 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 04 of 2021 Resolution of the Constitutional Court of Mongolia 2021.11.08, No. 03 Final adjudication of the dispute concerning whether Section 1.3 of Article 33.4 and Section 4 of Article 34.17 of the Criminal Procedure Code violated the relevant provisions of the Constitution of Mongolia Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.05.19, No. 05 Adjudication of the dispute concerning whether Section 14.1 of Article 14 of the Law on State and Official Secrets violates the relevant provisions of the Constitution of Mongolia Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.05.28, No. 06 Adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 4 of Article 21 of the Law on Constitutional Court Procedures violate the relevant provisions of the Constitution of Mongolia ...... 335 ...... 345 ...... 273 ...... 287 ...... 301 ...... 313 ...... 321 ...... 323 24. 25. 26. 27. 28. 29. 30. 31.
15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Resolution of the State Great Hural of Mongolia 2021.06.11, No. 46 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 06 of 2021 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2021.10.20, No. 07 Adjudication of the dispute concerning whether Section 2 of Article 33.3 of the Criminal Procedure Code violate the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2021.10.28, No. 80 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 07 of 2021 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2022.03.18, No. 01 Adjudication of the dispute concerning the consistency of Section 51.3 of Article 51 of the Law on Courts of Mongolia with the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the Constitutional Court of Mongolia 2022.06.27, No. 01 Adjudication of the dispute regarding whether the provisions regulating the Elections to the State Great Hural of Mongolia violate the relevant provisions of the Constitution Resolution of the Constitutional Court of Mongolia 2022.08.15, No. 02 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the amendments to the Constitution of Mongolia contravene its existing provisions Conclusion of the Constitutional Court of Mongolia 2022.12.14, No. 02 Adjudication of the dispute regarding whether Section 8.6.3 of Article 8 of the Law on Advocacy violates the relevant provisions of the Constitution of Mongolia Conclusion of the Constitutional Court of Mongolia 2023.04.05, No. 01 Adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 41.2 of Article 41 of the Law on Administrative and Territorial Units and Their Governance of Mongolia violate the relevant provisions of the Constitution of Mongolia ...... 355 ...... 357 ...... 369 ...... 371 ...... 383 ...... 399 32. 33. 34. 35. 36. 37. 38. 39. ...... 419 ...... 425
16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Resolution of the State Great Hural of Mongolia 2023.04.13, No. 22 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 01 of 2023 Resolution of the Constitutional Court of Mongolia 2023.06.09, No. 02 Final adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 41.2 of Article 41 of the Law on Administrative and Territorial Units and Their Governance of Mongolia violate the relevant provisions of the Constitution of Mongolia Conclusion of the Constitutional Court of Mongolia 2023.05.03, No. 02 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Courts of Mongolia, the Administrative Procedure Law, the Criminal Procedure Law, and the Civil Procedure Law violate the relevant provisions of the Mongolian Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2023.06.08, No. 40 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 02 of 2023 Resolution of the Constitutional Court of Mongolia 2023.05.08, No. 01 Adjudication through the supervisory procedure regarding the dispute over whether the provisions of the Government Resolution, annulled by the Constitutional Court of Mongolia’s Resolution No. 02 (2005), were reinstated in their substance Conclusion of the Constitutional Court of Mongolia 2023.05.17, No. 03 Adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 6.3 of Article 6 of the Law on Covert operations violate the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2023.06.08, No. 41 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 03 of 2023 ...... 479 ...... 497 ...... 433 ...... 435 ...... 445 ...... 467 ...... 469 40. 41. 42. 43. 44. 45. 46.
17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Resolution of the Constitutional Court of Mongolia 2023.11.15, No. 04 Final adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 6.3 of Article 6 of the Law on Covert operations violate the relevant provisions of the Constitution of Mongolia Conclusion of the Constitutional Court of Mongolia 2023.06.16, No. 04 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Excise Tax violate relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2023.06.22, No. 52 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 04 of 2023 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2023.09.27, No. 05 Adjudication of the dispute concerning whether the Law on Oversight of the State Great Hural of Mongolia, the Law on the Constitutional Court of Mongolia, the Law of Mongolia on Procedures of the State Great Hural Sessions and certain provisions of the Law against Corruption violate the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2023.10.05, No. 78 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 05 of 2023 ...... 499 ...... 511 ...... 521 ...... 539 ...... 523 47. 48. 49. 50. 51.
18 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл
19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2020.04.15 Дугаар 01 Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Б.Мөнхгэрэлийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Цэрэнбадам оролцов. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, мөн зүйлийн 4 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Ж.Эрхэмбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсан үндэслэлээр зөрчсөн байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд “дээд” хяналт тавих эрх бүхий байгууллага. Үндсэн хуулийн биелэлтэд тавих хяналт нь хууль тогтоох дээд байгууллага болон бусад байгууллагаас гаргасан хууль, эрх зүйн актын хүрээнд хэрэгжих төрийн дээд хяналт юм. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Цэц “дээд” хяналтаа хэрэгжүүлэх, маргааныг магадлан шийдвэрлэх эрхийг хязгаарласан буюу зөрчжээ. Учир нь Үндсэн хууль нь төрийн дээд хүчин чадал бүхий эрх зүйн акт бөгөөд бусад хууль тогтоомж түүнд нийцэж тохирсон байх ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж баталгаажуулсан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилжээ. Энэ нь Цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан боловч Монгол Улсад үйлчилж, эрх бүхий албан тушаалтнаас хэрэглэж байгаа хууль, бусад шийдвэрийг хянахгүй үр дагаварт хүргэж байна. 2. Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн өдрөөс хойш гарсан маргааныг хянан шийдвэрлэхээр хуульчилсан тус заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ...
21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн. Иргэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй. Гэвч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь иргэдийн өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг хязгаарлаж байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ... хянан шийдвэрлэнэ”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оросоо нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага байхаас гадна Монгол Улсад Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог билээ. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих энэхүү Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрх нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж, нийгмийн харилцааг зохицуулж байгаа аливаа хууль тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар гаргасан иргэний мэдээлэл, эрх бүхий этгээдийн хүсэлтээр хянан шийдвэрлэх замаар хэрэгждэг. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг баталснаар 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагаас эхэлж БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг Монголын ард түмэн дагаж мөрдөж эхэлсэн.
22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц зөвхөн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомжийн маргааныг хянан шийдвэрлэнэ, үүнээс өмнө гарсан хууль тогтоомж /хууль, тогтоол, олон улсын гэрээ/-ийг хянан шийдвэрлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.” гэж заасанд үл нийцэж байна. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр аливаа хууль тогтоомж нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээд хүчин чадалтай Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан. Ардын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль буюу БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг мөн баталсан байдаг. Уг хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү хавсралт хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.” гэж зааж өгсөн. Хавсралт хуулиар Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөх, Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцох, хууль тогтоомжийг 1996 онд багтаан хийж дуусгах гэх мэт шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1996 онд багтаан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагууд хууль тогтоомжийг шинэчлэх, тодруулбал хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл хэвээр үлдээх, гүйцэтгэх мэдлийн хүрээнд 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө гарсан хууль тогтоомж Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл уг хуулийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Хавсралт хууль олгосон. Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн боловч, шүүх эрх мэдэл буюу Үндсэн
23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд БНМАУын хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс уг хууль тогтоомжид хяналт тавих бүрэн эрхийг маргаан бүхий хуулийн заалт хязгаарлаж байна гэж үзэн энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж байна. Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай “хууль” Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ. Энэ нь Үндсэн хуулийн цэц 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө батлагдсан боловч одоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй байгааг харуулж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар ... хянан шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:” гээд 1 дэх заалтад “хууль... Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, 4 дэх заалтад “Хууль ... Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль ... хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5