105 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл захиргааны хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг зөв, захиргааны хариуцлага хүлээсэн тухайн этгээд өөрийгөө буруутай гэж үзвэл буюу захиргааны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой ямар нэг гомдол, санал гараагүй бол захиргааны анх гаргасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, эрх зүйн үр дагавар үүсгэдэг. Гэтэл захиргаа ба иргэн /хуулийн этгээд/-ий хооронд нэгэнт захиргааны эрх зүй /захиргааны зөрчил/-н харилцаа үүссэн байхад захиргааны шийдвэрийг хянах эрх мэдлийг прокурорт олгож, улмаар прокурор нь уг захиргааны шийдвэр хууль бус гэж дүгнэвэл хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол буюу дүгнэлт гаргах болж байгаа нь төрийн эрх мэдэл хуваарилсан Үндсэн хуулийн үзэл санаанд үл нийцэж байгаагаас гадна Үндсэн хуулиар шүүх эрх мэдэлд харьяалуулсан прокурорын чиг үүрэгт үл нийцэж байна. Шүүх нь ялангуяа захиргааны хэргийн шүүх хуулийг хамгаалах, түүний хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэггүй, харин захиргааны хууль бус үйлдлээс иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тэдгээрийн гомдол, нэхэмжлэлийн дагуу хамгаалах, энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль хэрэглэдэг эрх мэдэл бүхий байгууллага юм. Тиймээс захиргааны шийдвэр үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих чиг үүргийг прокурорт олгож, улмаар прокурор нь захиргааны хууль бус үйлдлийг зөвтгүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд хандах болж байгаа нь иргэний шүүхэд гомдол мэдүүлэх эрхийг зөрчсөн, шүүх эрх мэдлийг өөрт хамааралгүй /хууль хамгаалах/ асуудалд оролцоход чиглүүлж байгаа нь шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй гэж үзэх үндэслэл болно.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд “3.1.4.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;” нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж, 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж тус тус хуульчилсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5