43 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэх заалтад зааснаас өөр хугацаа тогтоосон нь эдгээр зохицуулалтын хэрэгжилтэд тодорхой бус, маргаантай нөхцөл байдлыг үүсгэхээр байна. Энэ нь намаас нэр дэвших иргэний сонгогдох хууль зүйн боломжийг хугацаагаар хязгаарласан байна. Хууль тогтоогчийн зүгээс энэхүү зөрчилтэй байдлыг залруулах боломж нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн заалтаар хязгаарлагдсан байх ба Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын хүрээнд тайлбар хийх замаар шийдвэрлэх боломжгүй байна. Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтаар Улсын Их Хурлын сонгуульд оролцох намд өөр өөр шаардлага, шалгуур тогтоосон нь төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх талаарх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгогдох эрхийг хязгаарлах нөхцөлийг үүсгэж байна. 5. Хууль тогтоогчоос сонгуульд оролцох улс төрийн намд тодорхой шалгуурыг хуулийн хүрээнд тогтоож болох боловч уг шалгуур нь үндэслэлтэй, тодорхой, хоёрдмол утгагүй байх ёстой. Ийнхүү тогтоох нь хуульд заасан бусад хугацаа бүхий зохицуулалтуудтай зөрчилдөх, цаашлаад хүний эрх, эрх чөлөөг хөндөж, хязгаарлах нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5