Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

30 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно.”, 4 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж тус тус заасан боловч Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичигт Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнөх хугацаанд баталж, өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа 9 хууль байгаа талаар дурджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн дагуу Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг хууль тогтоогчийн зүгээс аваагүй, эсхүл Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж хэвээр үлдээсэн хууль тогтоомж, түүний хэм хэмжээг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. 2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг цаг хугацааны хүчин зүйлээр үндэслэлгүй хязгаарлаж, үндэсний эрх зүйн нэгдмэл орон зайг үгүйсгэсэн байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарласан байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан, түүнийг хянан шийдвэрлэх нийтлэг журмыг, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийг дагаж мөрдөх хугацааг тус тус тогтоосон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Жаран зургадугаар зүйлийн 4, Далдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5