Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

131 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Процессын эрх зүй бол эрх зүйн ерөнхий онолд судлагдахуун болгон авч үздэг ойлголт бөгөөд аливаа хэрэг маргааныг түүний төрөл, онцлогийг харгалзахгүйгээр процессын нэгдмэл нэг журмаар хянан шийдвэрлэх боломжийг үгүйсгэдэг. Гэхдээ эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах процессын эрх зүйн суурь зарчмууд гэж байдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнд Хэргийг гагцхүү шүүх хараат бусаар бие даан шийдвэрлэх зарчим, Эрүү, иргэн, захиргаа, сахилгын хэрэг зөрчил, маргааныг тус тусын хуулиар зохицуулах зарчим, Шударга шүүхээр шийдвэрлэх зарчим, Мэтгэлцүүлэн шүүх зарчим, Хэргийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр үе шаттайгаар шийдвэрлэх зарчим, Хэргийн оролцогчдын эрхийг хангах зарчим гэх мэт. Процессын эрх зүйд журам ба зарчмыг тус тусад нь ялган авч үздэг ба эрүүгийн процесс нь иргэний процесстой харьцуулахад илүү императив зохицуулалт бүхий журмыг өөртөө тусгасан байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх журамтай адилтган хэрэглэж болохгүй. Иргэний процесст диспозитив аргыг түгээмэл хэрэглэдэг бол эрүүгийн процесст императив аргыг түлхүү хэрэглэгдэнэ. ...” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг нь хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авахтай холбоотой процессын шинжтэй завсрын шийдвэр гаргах журмыг тогтоосон байна. Энэ нь мөн хуулийн 40.11, 40.12 дугаар зүйлүүдэд заасан Улсын дээд шүүх тухайн хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай хамааралгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт, Монгол Улсын олон улсын гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцэл нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг урьдчилан хянах нь тухайн эрх хэмжээний хүрээ хязгаарт багтаж, олон улсын нийтлэг жишигт нийцэж байна. 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь зохицуулалтын онцлогоос шалтгаалан ялгамжтай байх боломжтой бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5