Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

153 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.”, Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.” гэж заасан. “Европын улсуудын нутгийн удирдлагын тухай Харт”-ын 3 дугаар зүйлд “Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм.” гэсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар ийнхүү нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулж байгаа ба түүний төлөөлөгчийг сонгож байна. Дээр дурдсан Үндсэн хуулийн заалтууд нь иргэдийн оршин суугаа сум, аймаг зэрэг нэгжийнхээ нийт иргэний эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг хангахад нийцсэн бүхий л үйлчилгээг өөрсдөө шууд буюу төлөөлөх байгууллагаараа уламжлан хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж, хариуцан гүйцэтгэх эрх, баталгааг олгож байгаа юм. Иймд энэхүү нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцон шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь 180 ба түүнээс дээш хоног тухайн орон нутагт оршин сууснаараа тухайн орон нутгийн талаарх мэдээлэлтэй болж, шийдвэр гаргах эрхтэй болдог байх нь зөв юм. Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахаар заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлгөгч төрийн хэргийг тухайн оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх юм. Мөн Улаанбаатар хотод, эсвэл өөр газар амьдардаг ч өөр аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгогдон ажиллаж байгаа тохиолдол байдаг талаарх иргэдийн шүүмжлэл гардгийг харгалзан тухайн орон нутгийн оршин суугчдын эрх,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5