Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

104 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт прокурорын чиг үүргийг тодорхойлж, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох талаар мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна. Тухайлбал, прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үндсэн чиг үүрэгтэй. Харин прокурор нь захиргааны эрх зүйн хүрээнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийн буюу төрийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх зохицуулалт Үндсэн хуульд байхгүй байна. Гэтэл захиргааны зөрчил буюу иргэн, хуулийн этгээдийн захиргааны хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд “захиргаа”-аас захиргааны шийтгэл оногдуулсан байхад уг шийдвэрийг прокурор үл зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байхаар хуульд заасан байгаа нь Үндсэн хуулиар прокурорт олгогдоогүй чиг үүргийг хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн төрийн хууль гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үүссэн захиргааны эрх зүйн харилцаанд оролцох чиг үүргийг прокурорт олгосон нь төрийн эрх мэдэл хуваарилах үндсэн суурь зарчимд нийцэхгүй гэж үзнэ. Хууль гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь босоо удирдлагатай бөгөөд дээд байгууллага нь Засгийн газар юм. “Захиргаа” хууль гүйцэтгэх явцдаа хууль зөрчсөн бол түүний дээд байгууллага, албан тушаалтан нь “захиргаа”-ны анх гаргасан хууль бус шийдвэрийг босоо тогтолцооны дагуу хүчингүй болгоно. Энэ нь төр хууль зөрчсөн бол хууль бус шийдвэр, үйл ажиллагаагаа өөрөө хүчингүй болгох зарчим юм. Нөгөө талаас “захиргаа”-ны шийдвэр иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн бол эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн, хуулийн этгээдийн гомдлоор дээд шатны захиргаа, эсхүл эрх бүхий шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно. Тодорхой тохиолдолд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5