167 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон нөхцөлд гэрчийн эрх зүйн байдал бүрэн өөрчлөгдөх хууль зүйн үр дагаврыг дагуулдаг жишиг аль ч улс оронд нийтлэг байдлаар хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, гэрчийн өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийн эсрэг ашиглаж яллах боломжтой. Харин гэрчээс өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь эсрэг мэдүүлэг гаргуулахаар шаардах, шахалт үзүүлэх, хүч хэрэглэсэн бол Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн буюу тийнхүү гаргаж авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтын чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй төдийгүй мэдүүлэг авсан этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд “хязгаарлалт” гэдэг нэр томьёог хэрэглэдэггүй, харин хуулийн хүрээнд аливаа зүйлд хязгаарлалт тогтоох боломжтой. Тодруулбал, гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг тухайн этгээдийн эсрэг ашиглаж, яллах нотлох баримтад тооцох боломжтой эсэх талаарх хязгаарлалт, уг хязгаарлалтын онолын үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтаар хөндөж буй эсэх гэсэн асуулт нь гэрчийн иммунитетийн талаар тавьсан асуулт гэж ойлгож дараах байдлаар тайлбарлаж байна. Иммунитет буюу (immunitas) гэсэн нэр томьёо нь гэрч мэдүүлэг өгөхөөс чөлөөлөгдөх эрх буюу гэрчлэхээс чөлөөлөгдөх онцгой эрх тодорхой этгээдийг гэрчээр байцаахыг шууд хориглох тухай асуудал юм. Гэрчийн иммунитет эрхийг бүр эртнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглаж иржээ. Иммунитет буюу онцгой эрх эдлэх эрх бүхий субьектүүдийг олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй буюу дээрх байдлын талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, тийнхүү мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй хэмээн бэхжүүлжээ. Нийтийн эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын орчин үеийн хууль тогтоомжид гэрчийн иммунитетийн хоёр төрөл үйлчилж байна. Нэгд, энгийн иммунитет (use immunity) нь хууль тогтоомжид нийтлэг байдлаар заасан иммунитетийг ашиглаж байгаа хүмүүсийн хүрээнд үйлчилдэг. Иммунитетийн энэ төрөл өөрийгөө яллахаас чөлөөлөгдөх тусгай эрх болон нууцтай холбоотойгоор бий
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5