Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

28 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гагцхүү хуулиар зохицуулж байхаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан харилцааг тэр тухай шинэ хууль батлан гаргах хүртэл хугацаанд уул харилцааг зохицуулж ирсэн хууль, эрх зүйн бусад актын заалтаар зохицуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиудыг Улсын Бага Хурлаас тогтоосон хуваарийн дагуу 199З онд багтаан батлан гаргана.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэчлэх ажлыг 1996 онд багтаан хийж дуусгана.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан зохицуулалт бүхий органик хууль батлан гаргах үүргийг хуулиар хүлээсэн байна. Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулийн заалтаар баяжуулан, хөгжүүлж нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэдэг. Үндсэн хуульчилсан дээрх асуудлыг Улсын Их Хурал органик хууль буюу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тодруулан хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтад халдсан хэрэг бус харин Үндсэн хуулиар Улсын Их Хурлын бүрэн эрхэд онцгойлон хамааруулсан асуудлын эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэн тогтоосон гэж үзэж байна. Мэдээлэл гаргагчдын мэдээлэлд “... Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай ... хуулийг үндэслэсэн байдаг ...” гэж дурдсан байна. Тус агуулгын хүрээнд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг. Харин Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар олгосон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5