184 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүний эрх зүйн байдлыг дордуулсан заалт нь хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэм хэмжээнд хамаарахгүй байдлаар заасан нь хүн бүр хууль шүүхийн өмнө, эрх тэгш байх зарчимд үл нийцнэ. 6.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасан. Энэхүү зарчим Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэж туссан. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... -ыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсгийн “Хүнийг ... нийгмийн ... байдал ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.”, мөн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын Их Хурлын ... гишүүн, төр ... бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэнд нийцсэн эсэх болон Үндсэн хуулийн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.” гэж заасанд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Түмэнбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар багийн оршин суугч, иргэн М.Мэндбаяр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар багийн оршин суугч, иргэн М.Ганзориг нар Үндсэн хуулийн цэцэд хандан: “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5