Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

168 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болдог. Хоёрт, хэлцлээр үүсэх иммунитет (transaction immunity) нь мэдүүлэг өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр прокуророос тусгайлан олгогддог. Энэ тохиолдолд тухайн мэдүүлэг өгсөн этгээдийг түүний шалгагдаж байгаа гэмт хэрэгтэй нь холбогдуулан “эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэсэн журам үйлчилж байна. Гэрчийн иммунитетийн дээрх 2 төрөл нь манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой хэмжээгээр баталгаажсан байна.” гэсэн байна. Тав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзаж, уг хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээллийн шаардлагаа өөрчилсөн болно. ҮНДЭСЛЭЛ: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг ойлгохоор тодорхойлсон нь эрүүгийн процессын эрх зүйд болон бусад улсын энэ талаарх зохицуулалт, нийтлэг жишигт нийцсэн зохицуулалт байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. ...” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Гэрч” гэсэн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үндсэн хуулиар баталгаажсан энэхүү эрхийг мөн тусган хуульчилсан байна. Тодруулбал, хуулийн дагуу гэрчээс мэдүүлэг авахын өмнө Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” буюу “дуугүй байх” эрхийг мэдүүлэг авах эрх бүхий этгээд гэрчид тайлбарлан өгөх үүрэгтэй байхаар заажээ. Мөн тус зүйлийн 6 дахь хэсэгт гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5