Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

141 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл албан тушаалтанд гомдол гаргах Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг зөрчиж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн төслөөс хасаж баталсан. Тиймээс иргэний мэдээлэлд дурдсан тендерт оролцогчдыг гомдол гаргахад нь ялгаварласан, тэгш бус байдлыг бий болгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Тендерт оролцогч нь тендер ирүүлэхдээ хуульд заасны дагуу тухайн ажил, бараа, үйлчилгээний тодорхой хувиар тендерийн баталгааг өмнө нь гаргуулж захиалагчид ирүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгөн хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргахаас өмнө захиалагчид хүргүүлсэн байдаг бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гомдлыг хянан шийдвэрлэхэд тендерт оролцогч буюу гомдол гаргагчид өөрийн нэр дээр шинээр хөрөнгө байршуулах шаардлага тавиагүй болно. 1.3.Хууль тогтоогч худалдан авах ажиллагааны практикт гарч байгаа худалдан авах ажиллагааг хойшлуулдаг зохисгүй хандлага байгааг засах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага үүссэнтэй холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу тендер шалгаруулалттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл төсвийн хөрөнгө оруулалтын ажил эхэлдэггүй. Худалдан авах ажиллагаанд ихээхэн цаг хугацаа зарцуулснаар тухайн оны төсвийн хөрөнгө оруулалт буцаан татагддаг, улс орны бүтээн байгуулалтын ажил хоцорч, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүйгээс төсөвт өртөг өсөх, хууль ёсны дагуу шударгаар шалгарсан тендерт оролцогчид ч мөн гэрээ байгуулж чадахгүй байх зэргээр нийтийн эрх ашгийг хөндсөн сөрөг үр дагаврыг бий болгодог. Ингэснээр оролцогчийг хөрөнгө хэмжээгээр ялгаварлан гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаа хэрэг биш, харин нийтийн өмчөөр худалдан авах ажиллагаанд оролцох хүсэлтээ нэгэнт гаргасан бол тухайн этгээд худалдан авах бүхий л ажиллагаандаа, тендерийн баримт бичгээ ирүүлэхээс эхлэн худалдан авах ажиллагаа дуусах, гомдол гаргах бүх шатанд хариуцлагатай оролцохыг үүрэгжүүлсэн юм. Энэ нь төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид сөргөөр нөлөөлдөг аливаа үйлдлийн хууль зүйн боломжийг хаах, нөгөө талаас тендерт оролцогчийн зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5