Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

78 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хангах хүрээнд нийтийн албан тушаалтныг сонгох, томилох, огцруулах, халах талаарх эрх зүйн орчинг тодорхой болгож, холбогдох шаардлагыг тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиудад тусгах зэргээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд “нийтийн албан тушаалтан”-д төрийн улс төрийн албан тушаалтан, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг хамааруулан хуульчилжээ. Мөн нийтийн албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, олон нийтийн итгэл даах байдлыг ханган ажиллахыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгажээ. Үүнээс үзэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн заалт болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, түүгээр хүлээсэн үүрэг, холбогдох хуулийн зохицуулалт, авлигаас ангид байж хууль дээдлэх ёсыг хангах бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор аливаа ялгаварлалгүйгээр хуульчилсан гэж үзэхээр байна. 3. Дэлхийн 123 улсын эрх зүйн зохицуулалтад сонгуулийн эрхийг хэрэгжүүлэхэд тавигдах шалгуурыг хэрхэн тусгасан талаарх (2015 оны) судалгаанаас харахад шалгуур тогтоосон байдлаар нь ерөнхийд нь чөлөөт, энгийн, сонгодог гэсэн 3 загварт хувааж үзсэн байна. Уг судалгаагаар Монгол Улс нь 54 орны хамт сонгодог загварт багтсан байх ба тус загварт болон энгийн загварт хамаарах нийт 113 оронд гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгуур болгон сонгуулийн эрхэнд хязгаарлалт тогтоосон хуулийн зохицуулалт үйлчилж байна. Мөн Европын Холбооны Венецийн комиссоос Европын орнууд болон бусад хэд хэдэн орны хууль тогтоомжийн хүрээнд 2015 онд хийсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон этгээдийн парламентад нэр дэвших эрхийг хязгаарлах талаарх судалгааны тайлан болон гадаадын зарим улсын сонгуулийн тухай хуулиас үзэхэд нийтийн албан тушаалтан гэмт хэрэг, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол хууль тогтоох байгууллагын сонгуульд нэр дэвших эрхийг хуулиар хасах, хязгаарлах зохицуулалт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5