140 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн дараахь агуулга бүхий хариу тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Үүнд: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.”, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно.” гэж заасан нь дараахь үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчөөгүй талаар: 1.1.Худалдан авах ажиллагаанд оролцогч этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55, 56 дугаар зүйлд заасны дагуу захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлүүлэх, захиалагчийн шийдвэрт гомдол гаргах, шүүхэд гомдол гаргах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй ба шүүх гомдлыг эцэслэн шийдвэрлэх, эд хөрөнгийн хохирлоо шүүхийн журмаар гаргуулах хууль, эрх зүйн орчин хэвээр үйлчилж байна. Монгол Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргахдаа дээрх заалтуудад иргэний гомдол гаргах эрхийг хязгаарласан, хөрөнгө чинээнээс хамааруулан ялгамжтай байдлаар нэмэлт нөхцөл шаардлага тогтоогоогүй болно. 1.2.Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тендерт оролцогчоос гомдол гаргахад 20 сая хүртэлх төгрөгийн барьцаа хөрөнгийг гаргуулахаар заасан байсныг хэлэлцүүлгийн явцад хянан үзэж, төрийн байгууллага,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5