Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

178 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд заасан сонгуулийн сурталчилгааны тодорхой хугацаанд явагдаад өнгөрдөг онцлогтой үйл ажиллагаа тул нэр дэвшигч уг үйл ажиллагаагаа явуулах баталгаа, эрх зүйн хамгаалалт болох зорилгоор хуульчилсан зохицуулалт гэж ойлгож байна. Уг зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох агуулгагүй бөгөөд зөвхөн Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авч болох таслан сэргийлэх арга хэмжээнүүд дотроос нэр дэвшигчийг тодорхой үйлдэл хийхийг хязгаарласан шинжтэй буюу шинээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд хамаарч байна. ...” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ...” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталжээ. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг нэр дэвшигчид холбогдуулан явуулахыг хориглосон байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтад нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд эрх бүхий этгээд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахаар зохицуулжээ. Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа явуулах, мөрийн хөтөлбөрөө сонгогчид тайлбарлан таниулах нь хуулиар тогтоосон тодорхой хугацаанд явагддаг үйл ажиллагаа учир уг хугацаанд нэр дэвшигчдийг тэгш, шударгаар өрсөлдөх боломжоор хангаж, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан эрх зүйн хамгаалалтыг бий болгох шаардлага үүсдэг бөгөөд энэхүү баталгааг сонгуулийн тухай хуулиар тогтоодог нь олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн байна. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа болох дээрх зохицуулалт нь мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5