98 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тодорхой үндэслэл бүхий баримт мэдээлэлд тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдэх бодит болон болзошгүй нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, дээрх байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч, шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгох үндэслэлийг тодорхойлохдоо “дахин гэмт хэрэг үйлдэх” гэх ерөнхий нэр томьёо хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн гэм буруугийн зарчим, түүний агуулгад харшлахгүй юм. Учир нь энэхүү нэр томьёо нь хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох шууд агуулгыг илэрхийлж байгаа бус, харин яллагдагч, шүүгдэгч нарын хувьд буруутгагдаж байгаа гэмт хэргийнх нь нэгэн адил шүүхээс гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шууд үр дагавар үүсгэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хуульд тодорхойлсон үйлдэл, эс үйлдэхүйн ерөнхий нэр томьёог нийтлэг байдлаар хэрэглэж байгаа илэрхийлэл болно. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хөгжлийн түүхэн уламжлалаас авч үзвэл эрүүгийн хэрэг байцаан шийдвэрлэх ажиллагааны үед таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг тодорхойлохдоо “гэмт хэрэг үйлдэж болох бүрэн үндэстэй байгаа”, мөн “гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол” гэсэн нэр томьёонууд хэрэглэж ирсэн байх бөгөөд хууль тогтоогчийн зүгээс 2017 оны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг харилцааг тодорхойлохдоо “дахин” гэх нэр томьёог нэмсэн нь агуулга болон зарчмын ямар нэгэн зөрүүгүй, гагцхүү яллагдагч болон шүүгдэгчийг шалгагдаж байгаа хэргээс нь ялгахын тулд тодотголын шинжтэйгээр хэрэглэсэн гэж ойлгогдохоор байгаа болно. Эдгээр үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон холбогдох заалтуудад “дахин гэмт хэрэг үйлдсэн” гэх нэр томьёо хэрэглэсэн байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэсэн заалтын үзэл санаа, агуулгатай зөрчилдөхгүй бөгөөд уг эрх зүйн зарчмын суурь шинж чанар, хүрээнд үл хамаарах зохицуулалт гэж ойлгож болно. Тодруулбал, энэ нь төрөөс хүний үндсэн эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах баталгааг бүрдүүлэх зорилгыг хангах хүрээнд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5