169 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй байхыг хуульчилж, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулсан байна. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэрчийн үүргийг хуульчилсан зохицуулалт нь эрүүгийн процессын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зохицуулалт байх бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой. Энэ утгаараа хуульд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулж өгөөгүйн улмаас тухайн этгээдээс гэрчийн мэдүүлэг авч, түүний эрхийг хөндөх байдал гаргахаар байгааг хууль тогтоогч анхаарч, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн иргэнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэргүүн ээлжид танилцуулж, мэдүүлэг өгөх тохиолдолд худал мэдүүлбэл хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сануулах журмыг илүү тодорхой хуульчлах нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1, 2, 4, 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5