Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

122 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэгжүүлнэ:” гээд 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасныг тус тус дараахь үндэслэлээр зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол Улсын дээд шүүх нь хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэдэг. Хамтын зарчмын үндсэн дээр шийдвэрлэнэ гэдэг нь хэрэг, маргааныг шүүгчдийн тодорхой бүрэлдэхүүнээр шийдвэрлэхийг ойлгодог бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18 өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг хяналтын журмаар таван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ.” гэж заасан. Үүнээс үзвэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй гаргах бөгөөд тус бүрэлдэхүүнээс гарсан шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэх нь зүйтэй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйл 4 дэх хэсэг, 40.10 дугаар зүйл, 40.11 дүгээр зүйлүүдтэй зөрчилдөж байна.” гэсэн байна. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийн нэг болох шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийн баталгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин ес, Дөчдүгээр бүлэгт тус тус нарийвчлан тусган баталгаажуулж хуульчилсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5