109 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс прокурор хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг бүртгэлтийг хуульч биш этгээд хэрэгжүүлж байгаа учраас хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, эрхийг нь хязгаарлах, хууль зөрчиж нотлох баримт цуглуулах, түүнд үндэслэж шийтгэл оногдуулах зэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хөндлөнгийн хяналтыг прокурор тавьж байгаагаараа онцлог юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргаж буй прокурорын дүгнэлт, эсэргүүцэл нь эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийтгэл оногдуулсан шийдвэр нь хууль зөрчсөн бол хүчингүй болгох, өөрчлүүлэх, эсхүл илтэд гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байхад үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон бол прокурорын хяналтын явцад илрүүлж хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Харин захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулдаг. Тухайлбал, энэ хуулиар захиргааны актын нэг гол хэв шинж болох захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа нь /Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар/ хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байдаг бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэр нь зөрчлийг шалгасны үндсэн дээр хариуцлага хүлээлгэх, эсхүл чөлөөлөх, эсхүл зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бол хэрэгсэхгүй болгодгоороо ялгаатай юм. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхэд чиглэгдэх бөгөөд энэхүү ажиллагаанд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж, шийтгэл оногдуулсантай холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бөгөөд бүхий л нөхцөлд оролцогчийн буюу хохирогч, холбогдогчийн эрхийг хангах үүрэгтэй. Ийнхүү улсын байцаагчийн хэрэгжүүлэх зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах эсэх болон хяналт шалгалттай холбоотой шийдвэр гаргах ажиллагаа нь зорилгоос гадна шийдвэр гаргах процесс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5