53 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.” гэж заажээ. Нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, Үндсэн хуулийн заалтыг баримтлан бодлогоо тодорхойлж ажиллахыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр онцгойлон зохицуулсныг дурдах нь зүйтэй. ... Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ... сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан нь улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт гаргуулах хугацаанаас өмнө, мөнхүү хөтөлбөрийг бэлтгэх, Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг намын эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр заасан нь хугацааг зайлшгүй шаардаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах ... эрхтэй. ...” байхыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсгийн заалтууд хязгаарлаж байна гэж үзэхгүй байна. ...” гэсэн байна. Гурав. Уг маргаанд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос байр сууриа илэрхийлсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/45 дугаар албан бичигт: “... 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж, мөн зүйлийн 6.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус Улсын Их Хурлын сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд улс төрийн нам, эвсэлд тавигдах шаардлагыг тодорхой хуульчилсан байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5