166 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өөрчлөх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 85 дугаар тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон доктор (Ph.D), профессор Т.Оюунчимэг дүгнэлтдээ: “1.Эрүүгийн процессын эрх зүйн шинжлэх ухаанд “гэрч” хэмээх нэр томьёоны хүлээн зөвшөөрөгдсөн агуулга нь “эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж, хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мэдэж байгаа зүйлийнх нь талаар мэдүүлэг авахаар дуудагдсан, аман мэдээлэл өгч байгаа ямар ч хүнийг гэрч” гэх бөгөөд энэхүү агуулга нь дэлхийн улс орнуудад нийтлэг байдлаар хэрэглэгддэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Иргэн нь өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” буюу дуугүй байх эрхтэй гэж заасан. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх нь тухайн хүний субьектив эрх учраас тухайн этгээдийн сонгох боломж гэж үзэж болно. Харин тухайн иргэн гэрчийн мэдүүлэг өгөх нь өөрийн сонголтыг хийж байгаа төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцогчийн эрх зүйн тусгай байдал бий болж, үнэн зөв гэрчлэх хууль зүйн үүрэг хүлээнэ. Тодруулбал, өмнө үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд “Гэрчийг тухайн хэрэгт оролцоогүй, хувийн сонирхолгүй байх.” гэсэн шинжүүдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад оролцогчдоос ялгагдах шинж болгон үзэж байсныг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хасаж, эрүүгийн процессын эрх зүйн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн “Эрүүгийн хэргийг үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж, мэдүүлэг өгч байгаа хүн бүр гэрч.” гэсэн эрүүгийн процессын эрх зүйн нийтлэг үзэл баримтлалын жишгээр шинэчлэн тодорхойлжээ. 2.Гэрчээс мэдүүлэг авахын өмнө гэрчийн эрх буюу Үндсэн хуулиар баталгаажсан “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг болон мэдүүлэг өгсөн тохиолдолд “Үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” болохыг тайлбарлан өгөх, эрх үүрэгтэйгээ танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зуруулдаг нь гэрч сонгох эрхээ эдэлж буйн нотолгоо тул, тийнхүү авсан гэрчийн мэдүүлэг нь Үндсэн хуулийн болон олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин ийнхүү
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5