Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

111 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хязгаарлах шаардлага тулгардаг тул хөндлөнгийн буюу прокурорын хяналт зайлшгүй юм. Иймд прокурор нь захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаанд бус зөвхөн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж байгаа бөгөөд энэхүү хяналт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж эрхийг нь хязгаарлах, хууль зөрчиж нотлох баримт цуглуулах, түүнд үндэслэж шийтгэл оногдуулах зэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцааг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаанаас ялгаатай байдлаар зохицуулах шаардлагыг харгалзан, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;” нь тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар заажээ. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан “Захиргааны байгууллага” мөн боловч онцлог чиг үүрэгтэй болохын хувьд хуульд заасан тусгай журмаар буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар ажиллах үүрэгтэй. Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын чиг үүргийг зөвхөн гэмт хэргийг шалган тогтоох ажиллагаанд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй юм. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гэмт хэрэг шалгах ажиллагааны нэгэн адил тодорхой хүрээнд хүний эрхийг хөндөх, хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэдэг боловч гэмт хэргийг цагдаагийн байгууллага, харин зөрчлийг захиргааны байгууллага шалгадаг гэдэг утгаар прокурорын хяналтаас гадуур хэрэгжүүлнэ гэдэг нь Үндсэн хуулиар тунхагласан “хүн бүр, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, халдашгүй, чөлөөтэй байх” хүний эрхийг ноцтой зөрчихөд хүргэнэ. Иймд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих гэсэн прокурорын чиг үүрэгт “зөрчлийн хэрэг бүртгэх” ажиллагааг хамруулан, Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5