192 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоох буюу хадгалахад шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж заасан хүрээнд хуулийг хэлэлцэн баталсан болно. Мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалт бол процессын хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл биш бөгөөд процессын шинж чанартай зохицуулалт тул Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчимд хамаарахгүй гэж үздэг. 3.Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультай зөрчилдсөн, хийдэлтэй байсан тул зөрчил, хийдлийг зайлшгүй арилгах шаардлага үүссэн. Тухайлбал, Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахын тулд мөрдөх байгууллага болон прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай илрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу тасралтгүй явуулах шаардлагатай бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож чадаагүй бол эрүүгийн хэрэг үүсгэж, хэн нэгнийг яллагдагчаар татаж болохгүй, эсхүл нэгэнт яллагдагчаар татсаны дараа дээрх нөхцөл байдал тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байсан. Гэвч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хэрэглэхэд практикт хүндрэлтэй асуудлууд гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэйгөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдаагүй байсан тул хууль болон зүйл, хэсэг хоорондын зөрчил хийдлийг арилгаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг ижил зарчмаар хуульчлах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж өөрчлөх, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тодорхой болгох бодит шаардлагыг харгалзан үзсэн болно. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчөөгүй байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5