Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

196 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл З.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр, түүнд хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэгэн адил үйлчилнэ. 4.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална. 5.Гадаад улсын, олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдэлж байгаа хүнийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Улсын ерөнхий прокурор Монгол Улсын гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан тухайн улс, олон улсын байгууллагаас хүснэ. Эрүүгийн процесст бусад хууль тогтоомжийг ашиглахаар бол заавал тус хуульд дурддаг. Эрүүгийн процессын явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хууль хэрэгжүүлэгч, оролцогчийн санал, хүсэлтээр Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж нэгжлэг, хураан авах гэх мэт халдашгүй бусад эрхэнд халддаг. Ийнхүү хатуу тогтоосон хэм хэмжээтэй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хуулиудын хийдэл, зөрчилдөөний улмаас хэрэгжүүлэгч болон оролцогчид дур зоргоороо авирлах, бусдын эрх зөрчигдөхөөс хамгаалах гол зохицуулалт болдог. Зарим судлаачид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэснийг бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа иш татан хэрэглэх зохицуулалт гэж үздэг. Энэ заалт нь шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагааны явцад Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомж зөрчихгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулсан болон төрийн албан хаагчийн хувьд иргэнийхээ хувьд мөрдөх бусад хууль тогтоомж мөрдөх агуулгыг илэрхийлсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5