86 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэсэн. Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. ... Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон эцсийн хэлэлцүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу, процессын алдаагүй хэлэлцэж баталсан. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.”, Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэсэн нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг болохыг тодорхойлж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана.” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг кабинетын зарчмаар ажилладаг субьект болохыг тодотгож байна. Энэ утгаараа “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан Хууль зүйн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хамтран баталсан, мөн Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн уг тогтоолын төслийг дэмжин Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5