198 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал хэсэгт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласан билээ. Мөн уг хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан. Гэтэл хууль тогтоогч дээр дурдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу эрх бүхий этгээд болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгахаар тогтоосон нь иргэдийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь эрх зүйн тодорхой байдлыг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүрэг болон дээр дурдсан Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны үзэл баримтлалд харшилж байна. 2.Мөн тухайн хуулиар зөвхөн тодорхой төрлийн гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар тусгасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан зааж өөр журам тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх тэгш байх зарчмыг хууль батлах замаар зөрчих буруу жишиг тогтох үр дагавартайг дурдах нь зүйтэй юм. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. ...”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5