110 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны үндэслэл, журмын хувьд эрс ялгаатай онцлогийг нь харгалзан хууль зүйн ялгаатай зохицуулалтыг хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. Гурав. Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг гэмт хэргээс зааглан тогтоож, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж тодорхойлсон бөгөөд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулахтай холбоотой харилцааг тусгай хуулиар буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зорилго, хэрэгжүүлэх үндэслэл, журмын хувьд өөр хоорондоо эрс ялгаатай боловч хэрэгжүүлэгч байгууллага нь нэг гэдэг үндэслэлээр адилтган зөвхөн байгууллагын дотоод хяналтын хүрээнд хэрэгжүүлж, шийдвэр гаргаж ирсэн байдлыг өөрчлөх зорилгоор хууль тогтоогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад ““зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг;” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад ““зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг;” ойлгоно гэж тус тус тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 2.2 дугаар зүйлээр зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих прокурорын эрх хэмжээг хуульчилж өгсөн байна. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, түүнд шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор хуульд заасны дагуу холбогдох нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх замаар зөрчлийг нотлоход чиглэгддэг бөгөөд энэ ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг тодорхой хүрээнд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5