Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

126 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Дэлхийн улс орнуудын хяналтын шатны шүүх нь зөвхөн хууль хэрэглээний талаар гарсан маргааныг хянан хэлэлцэж, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх талаар нэгдсэн практик тогтоодог нийтлэг жишгийн дагуу манай улсад хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.” гэж хуульчлан тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан агуулгаар, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан агуулгаар ойлгохыг тодорхой зааснаас гадна бусад үндэслэлээр хяналтын шатны шүүх хэрэг маргаан хянаж болохгүй гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хуульчилсан болно. Иймд хяналтын журмаар гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн тохиолдолд хяналтын шатны шүүх тухайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.6 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан эсэх, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжтой юм. Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй бөгөөд хууль тогтоогч хяналтын шатны шүүхийн хязгаарлагдмал эрх хэмжээнд нийцүүлэн хяналтын журмаар гаргах гомдолд тавигдах шаардлагыг хуулиар тогтоосон нь шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хязгаарласан гэх үндэслэл болохгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5