Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

65 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийг оруулсан. Улсын Их Хурлын гишүүн бол сонгогддог улс төрийн алба. Төрийн захиргааны албан тушаалтан бол томилогддог албан тушаалтан. Иймд сонгогддог Улсын Их Хурлын гишүүнд томилогддог төрийн албан тушаалтны хууль эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж болохгүй гэдэг нь ойлгомжтой. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчлөө. Төрөөс хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгаа бүрдүүлэхийг иргэнийхээ өмнө хариуцах үүрэг хүлээсэн байтал Улсын Их Хурал маань иргэнээ хэлмэгдүүлж ялгаварлан гадуурхаж сонгогдох эрхэд нь халджээ. ... 5. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий … хууль болон олон улсын гэрээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно. ...” гэсэн заалтыг зөрчиж иргэний сонгогдох эрхийг насан туршид хассан байна. … 6. ... Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын “Хүн бүр эрх чөлөөтөй, халдашгүй дархан байх эрхтэй. ...” гэсэн заалтын хүний сонгох, сонгогдох халдашгүй дархан байх эрхэд халдав. Тус Пактын 25 дугаар зүйлийн “Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ: ... (b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;” гэснийг зөрчин алагчлан хязгаарлаж сонгогдох эрхэд халдан хэлмэгдүүлж олон улсын Пактад заасан хүний эрхийг зөрчжээ. Монгол Улсын хууль, олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн бол олон улсын гэрээ хэлэлцээрийг дагах хууль бий. Пактын 2 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, ... бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5