59 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Долоо. Монгол Улсын Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд энэ талаар тайлбар хүргүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ч мөн өмнөх тайлбараа баталгаажуулан хүргүүлж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэг нь улс төрийн намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх хугацааг зөвхөн сонгуульд оролцохоор бүртгүүлэх хүрээнд тавьж буй шаардлага юм. Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох ажилд оролцохоор сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн нам төрийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь гэнэтийн, тохиолдлын шинжтэй байх нь зохимжгүй бөгөөд бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг. Улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байх хуулийн хугацаа нь тухайн сонгуулийн жилийн 3 дугаар сарын 25-ны өдөр байхаар хуульд заасан. Ийнхүү хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагад нийцэх бодлого тодорхойлох үйл явц нь тодорхой цаг хугацаа шаардах ажил юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5