Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

137 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бус байдлыг бий болгосон байж болохгүй. Гэтэл хуульд мөнгөтэй байгууллага, хувь хүн гомдол гаргах боломж, давуу талыг бий болгосон байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. ...” гэж заасныг зөрчсөн тухайд: Тендерийн баталгааны зорилго нь гомдол үндэслэлгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулах хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл, алданги, торгууль буюу анз биш болно. Тендерийн баталгаа гэж хуульд тодорхойлсноор гэрээ байгуулах, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа болон Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгоно. Тендерийн баталгааны үндсэн зорилго нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах, оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх юм. Үүрэг үүссэн нөхцөлд үүргийн гүйцэтгэлийн баталгааг хангуулах боломж үүсдэг. Гэтэл төрийн байгууллагад гомдол гаргах нь гомдол гаргаж буй этгээдийн өөрийн эрх бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлдэг үйл ажиллагаа. Иймээс үүрэг үүсгээгүй оролцогчийн тендерийн баталгаанаас мөнгө суутган авах нь огт үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлж гомдол гаргасных нь төлөө тухайн иргэн, хуулийн этгээдийн өмч хөрөнгө болох тендерийн баталгаанд байршуулсан мөнгөн хөрөнгийг нь “үндэслэлгүй гомдол гаргасан” гэдгээр хураан авах нь хувийн өмчид халдсан ноцтой заалт гэж үзэж байна. Иймд тендерийн баталгаанаас үндэслэлгүйгээр хөрөнгө хураан авахаар нэмж зохицуулснаараа Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг зөрчсөн тухайд: Иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагад гомдол гаргах эрх нь өөрийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах, сэргээлгэх үндсэн эрх мөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно” гээд гурван үндэслэлийг дурдсан. Түүний нэг үндэслэл нь “тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” тохиолдол багтаж байгаа бөгөөд гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5