68 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” хэмээжээ. ... Үүнээс үзвэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. ...” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна. Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “... Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууллагад “сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар насны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох тухай Үндсэн хуульд тусгагдаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгаас хальж, дурдсан гэмт хэрэгт өмнө нь ял шийтгүүлж байсан иргэдийн сонгуулийн эрх буюу “сонгогдох” үндсэн эрхийг хязгаарласан байна. Энэ нь тэдний “улс төрийн эрх” буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлах хууль зүйн үр дагаврыг бий болгож байгаагаараа Үндсэн хуульд нийцэхгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5