Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

88 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ.” хэмээн тусгасан байна. 2.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар өргөн мэдүүлж, Монгол Улсын Их Хурал хэлэлцэн батлахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтыг баримтлаагүй нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2020 оны 15/438, Н/12 дугаар албан бичгээр ирүүлсэн уг тогтоолын төсөл, үзэл баримтлал, танилцуулга, төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон холбогдох Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч, холбогдох тайлбар гаргасан болно. Үүнээс үзэхэд Үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн чухал ач холбогдол бүхий асуудлыг шийдвэрлэх Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газар өргөн мэдүүлж, Улсын Их Хурал батлахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтыг баримтлаагүй, мөн Засгийн газрын танхимын зарчмыг алдагдуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5