Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

161 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг шүүхийн шийдвэрээр албадан ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн үүрэг хүлээсэн этгээд билээ. Гэтэл тухайн хэргийг үйлдсэн этгээд гэж үзэгдэж буй этгээд нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг Улсын Их Хурал анхаараагүй байна. Мөрдөгч гэмт хэргийг шалгаж байхдаа гэрчийн өгсөн мэдүүлэгт буюу өөрийнх нь өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг илрүүлж түүнийг яллах талын нотлох баримт болгох эрх зүйн үндсийг хуулиар бий болгожээ. Мөн дээрх заалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй:” гээд (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй;” байх гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлан гаргахдаа энэ ажиллагаанд оролцогч төрийн тусгай албан хаагчид нь шударга ёсны зарчмыг хангах боломжгүй хууль баталсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, эрх чөлөө, ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. …” гэснийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5