Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

117 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуульд Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй болохыг тунхагласны зэрэгцээ дагнасан буюу эрүүгийн хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй, Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага учраас давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхтэй, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна гэж тодорхой заасан. Тийм ч учраас, хэдийгээр Улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авсан шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргаж болдог ч гомдол гаргагч эс зөвшөөрсөн тохиолдолд Ерөнхий шүүгчид гомдол гаргах, шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх боломж нь нээлттэй хэвээр байдаг. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх болон Үндсэн хуульд заасан бусад холбогдох заалтын агуулгыг илэрхийлдэг. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-130 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-1781 дүгээр зүйлд яг дурдсан байдлаар зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулахаас өмнө ч Үндсэн хуульд нийцсэн агуулгатай байсан буюу уг хэсгээр хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байсан. Гэтэл өөрчлөн найруулсан хэсэгт “... Энэхүү шийдвэр эцсийн байна ...” гэж заасан нь Үндсэн хуульд нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бусад заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, “Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэсэн 40.10 дугаар зүйл, “Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан” гэсэн 40.11 дүгээр зүйл нь 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийдвэрт үргэлжлүүлэн гомдол гаргах эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг нь Үндсэн хууль, бусад хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн холбогдох заалтуудад нийцээгүйгээс гадна хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал алдагдахад хууль, шударга ёсыг эрх мэдэлтний дур зорго орлож, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, нийгмийн үнэт зүйл эвдэрдэг. Тиймээс Үндсэн хуульд шүүгч хараат бус, шүүх бие даасан байна. Шүүгч хараат бус байдлаар шийдвэр гаргахад төр, иргэн гээд хэн ч хөндлөнгөөс

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5