172 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Оюунцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 35.2.1 дэх заалтад “... баривчлах, ... цагдан хорих;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... төр, ... байгууллагын албан тушаалтан, ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд 3.1.3 дахь заалтад ““нэр дэвшигч” гэж ... нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;” гэж заасан. Хэрвээ нэр дэвшигч нь нэр дэвшигч болохоосоо өмнө нэгэнт сэжигтэн болсон бол түүнийг тухайн хэрэгт нь холбогдуулан баривчлах, эсхүл яллагдагч, шүүгдэгч болсон бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж болзошгүй. Эдгээр ажиллагаа нь шүүхийн зөвшөөрөл, шийдвэрээр явагддаг ба шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авахаар заасан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцох боломжийг олгосон заалт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид ... дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна:” гээд 1.5 дахь заалтад “цагдан хорих;” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн ... 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн ... 1.5,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5