Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

24 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.” гэсэнд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Гурав. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнгөнцацрал Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Үүнд: “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай, 1991 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Өмчлөлийн тухай зэрэг 8 хуулийг одоог болтол Монгол Улсын Их Хурлаас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн Есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхүү Хавсралт хууль Монгол Улсын Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй байна.” гэж, Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:” гээд 1 дэх заалтад “… хууль … Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж тусгасан. Үүнээс үзэхэд Үндсэн хууль батлагдахаас өмнө батлагдсан дээрх хуулиуд одоог болтол хүчин төгөлдөр үйлчилж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргах маргааны зүйлд хамаарч байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5